| |
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг цагдан хорилоо
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Тодруулбал, түүнийг авилга хээл хахууль авсан хэрэгт буруутган АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ.
Тэгвэл Г.Шийлэгдамбын хэрэгт ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг шалгаж эхэлсэн. Хэдийгээр шалгалтын ажиллагааг гадуур явуулж байсан ч зайлшгүй цагдан хорьж шалгах болсон учраас өчигдөр 18.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Тэднийг авлигын хэрэгт буруутган шалгаж байна.
Б.Чимэг