| |
Видео
Шинэ мэдээ
Хилийн тагнуулын хурандаа нар улсын нууцад хамаарах хэрэгт холбогджээ
Хил
хамгаалах ерөнхий газар дэргэдээ Хилийн тагнуулын газартай болсон
билээ. Харин өнгөрсөн зун хуульд өөрчлөлт оруулж, тус газрыг Тагнуулын
ерөнхий газрын харьяанд шилжүүлжээ.
Тэгвэл хилийн тагнуулын
газрын хурандаа Н.Адьяа, Ч.Дашдорж нарыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн
байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэднийг улсын
нууцад хамаарах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд нэмээд хоёр
хүнийг Цагдан хорих ангид хорьсон байгаа ажээ.
Прокурорын эх
сурвалжийн хэлж буйгаар "Хилийн тагнуулын албанд ажиллаж байсан эрх
бүхий хоёр хүнийг улсын нууцад хамаарах хэрэгт холбогдуулан шалгаж
байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт эхэлсэн тул мэдээлэл өгөх боломжгүй”
гэв.
Эх сурвалж www.wikimon.mn