| |
Видео
Шинэ мэдээ
ТЕГ-аас баривчилсан гурван этгээдийг цагдан хорих шийдвэр гаргажээ
Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн мягмар гаригт тусгай ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийсэн. Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад "Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.
Дашрамд сануулахад, уг гурван иргэний хоёр нь БНХАУ-ын, нэг нь Монгол иргэн байсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэдний хоёрыг нь Төв аймгийн хорих ангид, нэгийг нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.