|
Видео

Шинэ мэдээ

Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг хойшлуулах саналыг Д.Трампт тавьжээ

Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг хойшлуулах саналыг Д.Трампт тавьжээ

АНУ-ын түүхэнд Засгийн газрын түр зогсолт хамгийн удаан хугацаагаар үргэлжилж буй энэ үед Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг хойшлуулах саналыг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт тавьсан байна.

 


Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулахаар товлоод байгаа юм.


Лхагва гарагт Ардчилсан намын хууль тогтоогч Н.Пелосигээс төрийн тэргүүндээ илгээсэн захидалд тэмдэглэснээр, урьд өмнө нь улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг Засгийн газар түр зогссон үед тавьж байгаагүй ажээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагаа энэ долоо хоногт сэргэхгүй бол уг илтгэлийг тавих өдрийг дахин товлох талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг орон даяар шууд дамжуулдаг ба Ерөнхийлөгч ирэх оны бодлогын чиглэлийг ард иргэддээ танилцуулдаг юм.

 


Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилтийн талаар Д.Трамп болон Ардчилсан намын гишүүд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагийн улмаас Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт үргэлжилсээр байгаа билээ.

 
montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler