| |
Видео
Шинэ мэдээ
Засгийн газрыг түр хугацаагаар нээхийг уриалжээ
АНУ-ын Засгийн газрын зарим хэсгийг түр хугацаагаар нээхийг Сенатч Линдси Грэм тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт уриалжээ. Засгийн газрын түр зогсолт гурван долоо хоног гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм.
Бүгд Найрамдах Намын гишүүн Л.Грэмийн хэлснээр, Засгийн газрыг хэдэн долоо хоногийн хугацаагаар нээх нь Бүгд Найрамдах болон Ардчилсан намын төлөөлөгчид хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх ажээ. АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолт энэ болж байгаа юм.
Хэсэгчилсэн түр зогсолтын улмаас олон зуун мянган албан хаагч цалингүй ажиллаж, Засгийн газрын олон нэгж хаалгаа барихад хүрсэн билээ. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трампын өгсөн гол амлалтуудын нэг болох АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад зориулан 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөвт суулгах талаархи санал зөрөлдөөний улмаас Засгийн газар түр зогссон юм.
Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзсан ба Засгийн газрыг дахин нээх хүртэл зөвшилцөхгүй гэж мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг