|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын Засгийн газрын түр зогсолт дээд амжилт тогтоожээ

АНУ-ын Засгийн газрын түр зогсолт дээд амжилт тогтоожээ

АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны түр зогсолт /шатдаун/ үргэлжилсэн хугацаагаараа бямба гарагт дээд амжилт тогтоосон хэдий ч одоогоор дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа бөгөөд тус улсын засаг захиргаа болон Конгресс урт удаан сөргөлдөөн цаашид үргэлжлэхэд бэлдэж байна. 


Төсвийн хямралын улмаас Америкийн төрийн хэдэн зуун албан хаагч хохирсон боловч энгийн иргэдийн дийлэнхт нь "шатдаун” нөлөөлөөгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 5.6 тэрбум ам.доллар гаргахыг шаардсаар байгаа бөгөөд энэ мөнгийг төсөвт суулгаагүй тохиолдолд хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Конгрессын төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосон Ардчилсан намынхан энэ мөнгийг төсвөөс гаргахгүй гэж мэдэгдэж байгаа юм. 


Одоогийн байдлаар 1995 оны 12 дугаар сараас 1996 оны нэгдүгээр сар хүртэл 21 хоног үргэлжилсэн "шатдаун” хамгийн удаан үргэлжилсэнд тооцогдож байна. 2018 оны 12 дугаар сарын 22-ноос эхэлсэн энэ удаагийн түр зогсолт бямба гарагийн шөнө дунд 22 дахь өдрөө үргэлжилнэ.


montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler