![]() |
Видео
Шинэ мэдээ
Цагаачдын шинэ цуваа АНУ-ыг зорьж байна
Даваа гарагт олон зуун Гондурас иргэн тус улсын Сан-Педро-Сула хотод цуглаж, эх орныхоо далбааг өргөн АНУ-ыг зорин хөдөлсөн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Гондурасын Хүний эрхийг хамгаалах "Ciprodeh” судалгааны төвийн дарга Мирослава Серпасын мэдээлснээр, уг цуваанд 600-800 иргэн багтаж байгаа ажээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс бүрдсэн томоохон цуваа АНУ-аас орогнол хүсэхээр эх орноо орхин явсан билээ.
Гондурасын эрх баригчдын мэдээлснээр, 7 мянга гаруй иргэн эх орондоо буцаж ирсэн бол 2500 орчим иргэн Мексикийн хилийн Тихуана хотод байрласан хэвээр байгаа ажээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төв Америкийн цагаачдын цувааг хилээр нэвтрэхийг зогсоох болно гэдгээ удаа дараа мэдэгдэж, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхээр цэргийн албан хаагчдыг илгээж, цагаач иргэдийг Америкийн нутаг дэвсгэрт халдахыг оролдогчид хэмээн үзэж байгаа юм.
