|
Видео

Шинэ мэдээ

Нью-Йорк хууль бус цагаачдын эсрэг Трампыг дэмжихгүй гэв

Нью-Йорк хууль бус цагаачдын эсрэг Трампыг дэмжихгүй гэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  хууль бус цагаачдыг эрэн хайж, саатуулаад эхлэвэл Нью-Йорк хотын захиргаа энэ ажиллагааг нь дэмжихгүй, оролцохгүй гэж Америкийн том хотын мэр Билл де Блазио мэдэгдсэн байна. Нью-Йоркийн "Cooper Union” коллеж дээр хэл­сэн үгэндээ тэрээр хууль бус оршин суугчдыг эрэх,  ажиллагаанд манай хотын албад холбооныхонд туслахгүй, яагаад гэвэл энэ нь нью-йоркчуудын эрхийг зөрчих болно гэжээ. 

Хотын мэрийн хэлснээр бол Нью-Йоркт өнөөдөр хагас сая орчим хууль бус цагаач хүн амьдарч байгаа юм байна. Тэд ихэвчлэн нууц байдлаар байдаг ч хотын амьдралд хэвийн оролцдог. Гэтэл шинэ Ерөнхийлөгч тэдний эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлээд, хүмүүсийг гудамжинд шалгаад эхэлбэл Нью-Йоркийн цагдаа нар  ийм харгис даалгаврыг биелүүлэхгүй гэсэн байна. 

Хотын мэр бас "Манай хотын цагдаагийн байгууллагад гэхэд л бараг 9000 орчим лал шашинтай ажилтан ажилладаг. Ерөнхийлөгчийн лал шашинтны эсрэг энэ үйлдэл нь цагдаа иргэн хоёрын хооронд үл итгэлцэл бий болгох, улмаар сөрөг нөлөөлөлд хүргэж магадгүй юм” гэж хэлжээ. 

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler