| |
Видео
Шинэ мэдээ
АНУ-ын иргэнийг баривчилсан гэж Ираны ГХЯ мэдэгджээ
АНУ-ын иргэн Майкл Уайтыг Ираны зүүн нутгийн Машхад хотоос баривчилсан гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдээлэв.
Хэвлэлийн албаны төлөөлөгч Бахрам Кассемийн мэдээлснээр, уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Харин М.Уайтыг хэзээ, ямар хэргээр баривчилсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
"New York Times” сонин М.Уайтын ээжийн хэлснийг иш татан мэдээлснээр, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албан хаагч хүү нь өнгөрсөн оны долдугаар сард Иран найз охинтойгоо уулзахаар тус улсыг зорьсон ажээ.
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын засаг захиргаа Ираны эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлж, хоёр улсын харилцааны хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед дээрх хэрэг гарсан юм.
Америкийн иргэнийг баривчилсан явдал нь хоёр улсын сөргөлдөөнийг улам даамжруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
montsame.mn