| |
Жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж байна
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал төв талбайд үргэлжилж байна.
Уг жагсаалыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд уриалан, зохион байгуулж байгаа билээ. Дөнгөж сая дээрх гишүүд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар өрөө рүү орлоо.
Тэд жагсаалд оролцогчдоос гаргасан шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж өгөх аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "12 дугаар сарын 27-ны өдөр болсон жагсаалын үеэр жагсагчдын төлөөллийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авч уулзаагүй. Энэ удаа жагсагчдын шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцэл хурц, чанга хэлбэр рүү орно. Бид гэр барьж суулт хийнэ. УИХ-ын дарга иргэдийнхээ санаа бодлыг ойлгохгүй гүрийсээр байна. Монголын ард түмний тэмцэл ялалтаар дуусч байсан түүхтэй гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр ард түмний хувьсгал болж байна. 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хуульдаа өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүдийн шаардлагыг хүлээж авч болох байсан. Бид тэр өдөр хүртэл хүлээсэн. Өнөөдөр бараг 50 мянган хүн жагсаалд оролцож байна” гэлээ.