|
Видео

Шинэ мэдээ

23 хүртэлх насны Азийн АШТ Монголд болно

23 хүртэлх насны Азийн АШТ Монголд болно

 


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлт тавьсан Монголын чөлөөт бөхийн холбоонд албан ёсоор хариу өгч, өөрийн төлөвлөгөөт хуваарьт оруулсан баяртай сайхан мэдээг дуулгалаа. 
"U-23”-ын анхдугаар Азийн АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч байсан түүхтэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler