|
Видео

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн аваргын тэмцээн хойшиллоо

 

Чөлөөт бөхийн аваргын тэмцээн хойшиллоо

 

Монгол улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь, эмэгтэйчүүдийн 18 дахь удаагийн тэмцээний тов хойшилжээ. Тодруулбал, жил бүрийн нэгдүгээр сард болдог энэхүү уламжлалт тэмцээн энэ оны зургадугаар сард зохион байгуулагдах төлөвтэй байна. Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сард, залуучуудын улсын аварга дөрөвдүгээр сард тус тус болох аж. Мөн "Mongolia open” тэмцээн дөрөвдүгээр сарын эхээр болно. Өнгөрсөн жил Орхон аймагт чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн зохион байгуулагдаж байсан бол энэ жил Архангай аймаг, Багануур дүүргийн аль нэгэнд зохион байгуулагдахаар яригдаж байгаа тухай холбогдох албаныхан дуулгажээ. Цаашид жил бүр орон нутагт улсын аваргын тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler