|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарт чөлөөт бөхийн Ази тивийн /U-23/ АШТ болно

Улаанбаатарт чөлөөт бөхийн Ази тивийн /U-23/ АШТ болно

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос Ази тивийн 23 хүртэлх нас /U-23/-ны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-нд тавьсан юм.

 

Уг хүсэлтэд ДБНХ албан ёсоор хариу өгч, тус холбооны төлөвлөгөөт тэмцээний хуваарьт оруулсан байна. Чөлөөт бөхийн U-23 ангиллын Ази тивийн анхдугаар АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монгол Улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч, амжилттай зохион байгуулсан түүхтэй билээ.

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler