![]() |
Нэгдүгээр улиралдаа багтаан ЭМД-аар үйлчлэх спорт клубуудыг магадлан итгэмжилнэ гэв
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, ЭМД-аа даатгалаа ашиглан фитнес танхимаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа. Гэвч өнөөдөр хаана, ямар фитнес клубт хэдэн хувийн хөнгөлөлттэй хамрагдах вэ гэдэг нь тодорхойгүй байна. БСШУСЯ, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг гарч, фитнес клубуудыг магадлан итгэмжлэх бөгөөд үүний дараа журам гарч, иргэд эрүүл мэндийн даатгалаар хамрагдах боломж нээгдэх юм байна.
Мөн даатгалаараа зөвхөн фитнес гэлтгүй иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд спортын бүхий л төрлийн клубуудад хамрагдах боломжтой гэж албаны хүн мэдэгдлээ. Хамгийн гол нь тэдгээр клубууд магадлан итгэмжлэгдсэн байх учиртай. Энэ шалгуурыг давсан ямар ч спортын клубэд хамрагдах боломжтой болох юм байна.
