|
Видео

Шинэ мэдээ

ТОПАЗ мэс заслын эмнэлэг

ТОПАЗ мэс заслын эмнэлэгТус эмнэлэг нь 2014 оны 6-р сард мэс засал, гэмтэл согог засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан.

Алсын хараа: Монгол Улсын тархи-мэдрэлийн мэс заслын хувийн хэвшлийн жишиг эмнэлэг болох.

 Эрхэм зорилго: Орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай хүргэнэ.

Бидний уриа:

Эрүүл биед саруул ухаан оршино.

Үйл ажиллагаа:

Нийт 1341.4 м2 талбайтай, 7 давхар барилгад 40 ортой эмчилгээний тасаг, оношилгооны 5 кабинет, нөхөн сэргээх эмчилгээний 1 кабинеттай үйл ажиллагаа явуулж байна.

Манай эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанар аюулгүй байдлыг хангаж, 2015 оны 12 сарын 23-нд Эрүүл Мэнд Спортын Яамаас  МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ-ийн батламжаа гардан авсан.

 

Манай эмнэлэг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан "Даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, урамшууллын үзлэгийг зохион байгуулах гэрээтэй ажиллаж, нийт 30 даатгуулагчийг хамруулсан байна.

 


 

"ТОПАЗ” эмнэлэгт ЭМД-аараа хэвтэн үйлчлүүлэх боломжтой боллоо.

 

ТОПАЗ мэс заслын эмнэлэг дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Зөвхөн улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үйлчүүлдэг байсан үе ард хоцорчээ.

Та өөрийн эрүүл мэндэд тулгарсан асуудлаа мэргэжлийн эмч, сувилагч нарт даатган сэтгэл амар үйлчлүүлэхийг хүсдэг л биз ээ. Тэгвэл таны эрүүл энхийн манаанд ТОПАЗ эмнэлгийн хамт олон мэргэжлийн түвшинд үйлчилж байгааг дуулгахад таатай байна.

ТОПАЗ мэс заслын эмнэлэг нь 2014 оны 6-р сард дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл согог засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Одоогоор нуруу нугасны мэс засал болон тархи, цөс, эмэгтэйчүүд, түрүү булчирхай зэрэг хагалгааг амжиллттай хийсээр байна.

Тус эмнэлэг нь 2015 онд Магадлан итгэмжлэгдэж, 2017 оны 1 дүгээр сарын 27-нд Эрүүл мэндийн даатгалд хамрагджээ

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн тухайд: ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ үйлдвэрлэсэн тархи, нуруу, нугасны болон дурангийн, гэмтэл согогийн мэс заслын иж бүрдэл, рентген аппарат /C-АRM/-аар бүрэн хангагдсан байна.

 


 

Гадаад хамтын ажиллагаа: 

-БНПУ-ын "САМО Полска” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус эмнэлэг нь Итали улсын "САМО СпА” компаний хиймэл үе, протез, имплантийг нийлүүлэх Монгол дах дистрибютор байгууллагаар ажиллах юм.

-БНСУ-ын Часэн уламжлалт эмнэлэгтэй хамтран ажиллах "Санамж бичиг”-т гарын үсэг зурж, Часэн эмнэлгийн үндсэн "брэнд” эмчилгээ болох нурууны дискний өвчнийг анагаах мэс заслын бус арга, хөдөлгөөнт зүү эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах, эмч, мэргэжилтнүүдийг сургахаар болсон байна.

"Топаз" эмнэлгийн мэргэжлийн өндөр чадвар, дадлага туршлагатай эмч нар үйлчлүүлэгч та бүхнийг эрүүл саруул амьдрахад тань туслаж, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх болно. 

 


 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://topazhospital.mn/ хуудсаар зочлон авах мөн 89114515 утсаар мэргэжлийн эмчтэй холбогдон мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler