|
Видео

Шинэ мэдээ

СХД-ийн жишиг НЭГДСЭН ЭМНЭЛЭГ барих ажил эхэллээ

СХД-ийн жишиг НЭГДСЭН ЭМНЭЛЭГ барих ажил эхэллээ

 

Монгол Улсын Засгийн газар 2010 оны арванхоёрдугаарсарын 10-ны өдөр АХБ-тай 2011-2016 онд хэрэгжүүлэх "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой мэс засал, төрөхийн өргөтгөл барих, хуучин барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаанд нийт 10 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байсан. УИХ 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтийг баталж, дүүргийн эмнэлгийг долооба түүнээс дээш эмнэлгийн төрөлжсөн тусламжийг хүргэх нэгдсэн эмнэлэг байхаар тусгаж,СХД-т 200-300 ор бүхий загвар эмнэлгийг шинээр бүрэн барьж байгуулахад зориулан төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсны үр дүнд санхүүжилтийг 25 сая.долларын хөнгөлөлттэй зээлээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуушинэ эмнэлэг барих газрыг чөлөөлөхтэй холбоотой нэгдсэн эмнэлгийн туслах барилга, байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа газар дээр нь очиж танилцаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал,тус эмнэлгийн гал тогоог шилжүүлэхэд зориулсан өргөтгөлийн санхүүжилтэд шаардагдах 32 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон бол,эмнэлгийн дулаан ялтсан узель, халаалт арматурболон шугам хоолойг СХД-т байрлах 103-ийн салбар төвийн хонгилд шилжүүлэн байршуулах асуудлыг шийдвэрлэсэн юм.

СХД-ийн жишиг НЭГДСЭН ЭМНЭЛЭГ барих ажил эхэллээ

 

Шинэ жишиг эмнэлэг барих газарт үндсэн таван объект байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэгчээр "Хангилцаг” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд,ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусган ажлаа хүлээлгэн өгөхөө тус компанийнерөнхий захирал Ц.Мягсарсүрэн хэлж байлаа.

Жишиг эмнэлэг нь эмнэл зүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий,жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнхэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцсонбайна. Мөн оношилгоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлэх зэрэг зөвхөн дэд бүтэц төдийгүй иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагС.Ламбаа сайд энэ үеэр онцлов. Дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн иж бүрэн барилгыгбарих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлаад байна.

Энэхүүжишиг эмнэлэг байгуулахад АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын буцалтгүй тусламж нийт31 сая ам.долларт багтажирэх 2019 он гэхэд дуусган хүлээлгэн өгөх аж

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler