| |
Видео
Шинэ мэдээ
"Эрдэнэт медикал"-д япон менежмент нутагшуулна
2008 онд "Эрдэнэт" үйлдвэрийн хамтарсан Зөвлөлийн хурлаар "Эрдэнэт
медикал" оношлогоо, эмчилгээний төвийг Эрдэнэт хотод барьж байгуулах
төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр Олон улсын стандартад
нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээг Монгол улсын иргэд эх орондоо
хийлгэх боломж бүрдүүлж байгаа аж. Энэ төслийг 2011-2022 оны хооронд 3
үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн онд "Эрдэнэт" үйлдвэрийн
Ерөнхий захирлын тушаалаар тус төвИйн бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн
баталж, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан мөрдөж байгаа аж. Одоо
тус эмнэлэг ашиглалтад ороход үндсэндээ бэлэн болжээ.
2014
онд "Эрдэнэт медикал" төвийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг
хүлээн авсан байна. Тус эмнэлэгт Японы менежментийг нутагшуулан ажиллах
бөгөөд урилгаар Улаанбаатар хотоос эмч нар ажиллахаар иржээ. Эмнэлгийн
бүх өрөө хийн нэгдсэн системд холбогдсон учраас бүх өвчтөн
хүчилтөрөгчийн аппаратад холбогдох давуу талтай, аль ч өрөөнөөс
хүчилтөрөгч авах боломжтой юм байна. Мөн ЗЭ, 40 аппаратууд нь Н1ТАСН1
брэндийн бүтээгдэхүүнүүд бөгөөд тоног төхөөрөмжийн засвар, найдвартай
ажиллагааг Н1ТАСН1 корпораци хариуцан ажиллах юм байна.
Өдөрт
500 хүн хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин
чадалтай тус төвд МШ, компьютер томограф, хэт авиан, ангиограф, рентген,
Дуран оношлогооны аппарат гээд эрүүл мэндийн 3-р шатлалын эмнэлэгт
шаардлагатай сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулсан талаар
"Эрдэнэт медикэл" төвийн захирал Ш.Мөнгөнбат ярилаа. Тус төв бүрэн хүчин
чадлаар ажиллах үед 150-иад хүн шинэ ажлын байртай болох юм байна.
Эмнэлэг барих нийт өртөг нь 50 сая ам.доллар буюу 100 тэрбум төгрөг
болсон аж. Үүний 20 сая ам.долларыгтоног төхөөрөмж худалдан авахад
зарцуулжээ. Зардлаа үйл ажиллагаа явуулж эхлээд 7-8 жилийн дараа нөхнө
гэж тооцоолж байгаа аж. Тус эмнэлэг нь Эрдэнэт, Дархан хот төдийгүй
хангайн бүсийн иргэдэд үйлчлэх боломжтой юм байна. "Эрдэнэт медикал"
эмнэлэг нь ирэх зургадугаар сард үүдээ нээж иргэдэд үйлчлэх юм байна.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭ