| |
Видео
Шинэ мэдээ
"Эрдэнэт үйлдвэр" ажилдаа 500 мянган төгрөгөөр шагнана
Шинэ он солигдох мөч айсуй эдгээр
өдрүүдэд "Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө
давуулан биелүүлсэн амжилт гаргахаар чармайн ажиллаж байгаа аж. Энэ цаг
мөчид байгууллага, хамт олон улиран одож буй жилийн ажил үйлс, амжилт
бүтээлээ дүгнэдэг. "Эрдэнэт” үйлдвэр 2013-2014 онд компанийн хэмжээнд
эдийн засгийн хэмнэлтийн бодлого баримтлан ажиллаж үйлдвэрлэлийн орлого,
үр ашгийг бодитойгоор нэмэгдүүлж, өртөг зардлаа бууруулсан байна.
Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрмийн холбогдох заалтыг үндэслэн "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар компанид гурван сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан бүрт хэмнэлтийн бодлогын үр дүн, 500 мянган төгрөгийн нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэжээ.