|
Видео

Шинэ мэдээ

Хийт, хөнгөн бетоны үйлдвэр жилд 200-250 мянган метр куб бетон үйлдвэрлэнэ

Хийт, хөнгөн бетоны үйлдвэр жилд 200-250 мянган метр куб бетон үйлдвэрлэнэХуучнаар 22-ын товчооны ойролцоо орших "Дорнын цас" ХХК-ийн Хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо.

Тус нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон холбогдох албаныхан оролцсон юм.

Манай улсын жилийн бетоны хэрэгцээ 600-700 мянган метр куб байдаг. Тэгвэл 10 сая доллараар боссон тус үйлдвэр жилд 200-250 мянган метр куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Түүнчлэн зах зээлийн үнээс 30 хувь хямд, чанар сайтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахын сацуу 70 гаруй хүнийг ажлын байртай болгож байна.

Үйлдвэрийн захирал А.Амар-Отгоны ярьснаар "Цаашид энэ бетон үйлдвэрлэх технологиороо тоосгоны үйлдвэр байгуулан ажиллах бөгөөд ингэснээр олон хүнийг ажлын байраар хангах боломжтой болно” гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler