|
Видео

Шинэ мэдээ

НАМОХ “Голденжим фитнес клуб”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

НАМОХ “Голденжим фитнес клуб”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа"Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо өсвөр үе, оюутан залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, зорилтот ажлуудыг эхлүүлэх уламжлалтай билээ.

            Энэ жилийн хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд, оюутан залуучууд, өсвөр үеийнхэний сурч боловсрох, хувь хүний ур чадвар болон бие бялдараа хөгжүүлэх, эвлэлдэн нэгдэхийг дэмжих, тэдэнд зориулсан хөгжлийн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилтын хүрээнд "Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо "Голденжим фитнес клуб”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

            Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Д.Гантулга, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Батдорж, холбооны удирдлагууд болон "Голденжим фитнес клуб”-ын захирал Ц.Баянмөнх нар оролцлоо.

            Талууд эхний ээлжинд бодибилингийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулах, оюутан залуучуудыг "Голденжим фитнес клуб”-т хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх, мөн оюутан залуучууддаа чиглэсэн  зорилтот ажлуудыг эхлүүлэхээр боллоо. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler