|
Видео

Шинэ мэдээ

МСНЭ МЗХ хамтарч ажиллана

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нар өчигдөр Санамж бичигт гарын үсэг зурж, хоёр байгууллага хамтран ажиллахаар болжээ.

Ардчилал, шудрага ёс, хүний эрхийг дээдэлсэн эрүүл зөв нийгэм байгуулах үйлсэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний уламжлал, түүх, өв соёлоо эрхэмлэсэн орчин үеийн залуу монгол хүнийг төлөвшүүлэх, залуу сэтгүүлчдийг чадавхижуулах, сэтгүүлзүйн салбарын чадамжийг нэмэгдүүлэх үйлсэд бүх талаар хамтран ажилласнаар талууд нийгмийн хариуцлагаа илүү сайн хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзсэний үндсэн дээр энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг үйлджээ.

Санамж бичгийн хүрээнд МЗХ-оос залуу сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн сургалт семинарт хамруулж мэдлэг боловсрол, мэргэжлийн урчадварыг нь дээшлүүлэх, хөгжүүлэх тал дээр  хамтран ажиллахаар болсон байна. Үүний эхлэл болгож "Буянт-Ухаа-2” хорооллоос МЗХ-нд хуваарилсан орон сууцны 50 квотын 10-ыг нь МСНЭ-ээр дамжуулан залуу сэтгүүлчдэд олгохоор шийдвэрлэснээ энэ үеэр зарлав.

МЗХ-ны зорилт, бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ МСНЭ-ийн удирдлага Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ  мэдэгдэв.

f92bd727-af99-41a1-ae40-d0586087016c

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler