| |
Видео
Шинэ мэдээ
Европын хамгийн идэвхтэй галт уул дэлбэрчээ
Европын хамгийн идэвхтэй галт уулын нэг Этна өчигдөр 3.19 цагийн орчимд дэлбэрсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Галт уул дэлбэрэх үед ойролцоох бүс нутагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн олон тооны барилга, байгууламж сүйдэж, хэд хэдэн хүн бэртсэн гэнэ.
Гамшгийн бүсээс 300, 000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
"Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар хоёр хүн амиа алдсан" гэж орон нутгийн хэвлэлийнхэн уламжлав. Эрдэмтэд өнгөрөгч аравдугаар сард галт уул дэлбэрэх эрсдэлтэй байгааг судалгааны явцад тогтоосон юм.
Уг үйл явдалтай холбогдуулан Италийн эрх баригчид Виагранде хотын орон нутгийн нислэгүүдийг цуцлах, иргэдийг яаралтай аюулгүй газар байршуулахыг албаныханд үүрэгджээ.
Б.Дэлгэрцэцэг