|
Видео

Шинэ мэдээ

Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг маргааш хэлэлцэнэ

 

Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг маргааш хэлэлцэнэ

 


Шадар сайд асан Ц.Оюунбаатар, О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэдМаргааш буюу энэ сарын 26-ны өдрийн 13.30 цагт болохоор болжээ.

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас шалгасан бөгөөд өнгөрөгч зургадугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.

Мөн Ц.Оюунбаатарыг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Тэрбээр "Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна, нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гаргаж, дээрх мөнгийг  "Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” ТББ-ын дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бий. Анхан шатны шүүх хурлын тов 14 хоногийн дотор гарах юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler