| |
Л.Гансүхийн хэргийг Н.Идэр шүүгчид хуваариллаа
Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Харин прокурорын байгууллагаас Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар буруутган шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүгч Н.Идэрт хуваарилсан байна. Шүүгч хэргийн материалтай танилцан 30 хоногийн дотор хурлын товыг гаргахаар болжээ.
Тэднийг Засгийн газраас санаачилсан "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шүүхээр болоод байгаа юм.