|
Видео

Шинэ мэдээ

Охидын шигшээ баг Сингапурын багийг хожив

Охидын шигшээ баг Сингапурын багийг хожив

 

 

Хөлбөмбөгийн охидын  15 хүртэлх насны "4 Nations-2018” тэмцээн Тайландын Бурирам хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцож буй Монголын баг сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийж, 2:0 харьцаатай өрсөлдөгчдөө буулган авлаа.

Япон мэргэжилтэн Ики Ёожи дасгалжуулагчийн удирдлага нь дор бэлтгэгдсэн Монголын охидын шигшээ баг Бурирам Юнайтедийн 32 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд гурван тоглолт хийсэн. Түүнчлэн эл тэмцээний сүүлийн тоглолт болох Сингапурын охидын багтай таарсан учраа дасгалжуулагч Ики Ёожигийн багаа дасгалжуулж буй сүүлийн тоглолт байсан юм.

 

Дээрх тоглолтын хувьд эхний үед манай баг хэд хэдэн гоол оруулах боломж  байсан ч Ч.Солонго айлын хаалганд нэг бөмбөг амжилттай оруулж, тооны харьцааг нээсэн. Харин хоёрдугаар үеийн дундуур Г.Энхмаргад гоол оруулснаар тооны харьцааг 2:0 болгож, багшийнхаа удирдсан сүүлийн тоглолтыг ялалтаар дуусгаж бэлэг барилаа.

Б.ОД

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler