|
Видео

Шинэ мэдээ

Т.Ганболд: Доржзодов ХҮН намд Болд нэртэй ажиллаж байсан

 

Т.Ганболд: Доржзодов ХҮН намд Болд нэртэй ажиллаж байсан

 

ХҮН намын дарга асан Т.Ганболд "Ам нээвэл" нэвтрүүлгээр орлоо. Түүний ярианаас товчлон хүргэе. 

Г.Доржзодов ХҮН намд зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед Болд гэдэг нэртэй байсан. 60 тэрбум гэдэг энэ схемийг хамгийн анх ХҮН намд тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ярьж схем хийсэн байсан. Тухайн үед Сонгуулийн хуулиар холимог системтэй байсан. Т.Доржханд жагсаалтын ханш гаргасан. Гэрэл гэгээг харах гэсэн маш олон мэдлэг боловсролтой залуус үүнийг нь сонсоод гутарсан. Ярьж байгаа, хэлж байгаа үзэл бодлоосоо огт өөр наймааны схем болоод явчихсан. Намайг тэдэн тэрбумаар тэр жагсаалтад ор гэсэн болзол тавьсан хэмээн ноцтой зүйлийг ярив. Үүнээс үзвэл Доржзодов гэдэг нөхөр нэр усаа солин байж нам дамжин схем зохиож, намын удирдлагуудад танилцуулаад явдаг хүн байхыг үгүйсгэхгүй юм.

Мөн Т.Ганболд Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу манай данснаас нэлээд их хэмжээний мөнгө шилжсэн. Хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдаасаа буухдаа гаргаж байсан баримт л даа. Х.Тэмүүжингийн гаргасан баримт нь бол 4 сая доллар шүү гэв. 


Sosa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler