|
Видео

Шинэ мэдээ

Г.Доржзодов ”60 тэрбум”-ын асуудлыг дахин сөхөв

 
Г.Доржзодов ”60 тэрбум”-ын асуудлыг дахин сөхөв"60 тэрбум"-ын хэргийн гэрч гэгдэх Г.Доржзодов өнөөдөр /2018.10.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд 60 тэрбумын асуудал бол авлигын хэрэг биш. Харин үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой" гэв.

Тэрбээр "Би хууль хяналтын байгууллагад найман удаа тайлбар, мэдүүлэг өгсөн. Нотлох баримт бүхий утас, төхөөрөмжийг хураан авч шинжилж, шалгасан. Хоёр төхөөрөмжийг буцааж өгөхдөө "Iphone 5” гар утсыг эвдлээд буцаагаад өгсөн. "Нотлох баримт бүхий утсыг эвдэлсэн байна” гэх гомдол гаргахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул бид хариуцахгүй гэсэн. Нотлох баримт устгагдсан алга болсон гэх мэдээлэл цацагдсан. Нотлох баримт надад байсаар байгаа” гэлээ.

Мөн тэрбээр "60 тэрбум"-ын бичлэгийг эвлүүлэг болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон тухайд "Нийслэлийн прокурорын газраас үнэн гэдгийг тогтоосон. Гэтэл АТГ хуурамч бичиг баримт шургуулаад эвлүүлэг гэж гаргасан. Тухайн эвлүүлэг гэсэн цаасыг өнөөдрийг хүртэл барьсаар, тайлбарласаар байна. Энэ бол хуурамч. 2014 оны 10,11 дүгээр сард Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан. Энэ бол амаа хамхих хаалтын гэрээ. Энэ гэрээг намайг зөрчсөн гээд одоо намайг шүүхэд өгөх байх. Шүүхдээд үзэг" хэмээн ярилаа.
Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler