|
Видео

Шинэ мэдээ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна

 

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна

 

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын өглөөний цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг; аравдугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 05:00-07:00 цаг байх тухай Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн тушаал батлагдсан. Уг тушаалын дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэхүү цагийн хуваарийг баримталж, өглөөний цагаар Баянхошуу, Чингэлтэй, Тахилт, Хужир булангийн чиглэлд том ажилчдын автобус гарган, 05:00 цагаас эхлэн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж байна.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг бууруулах, цэвэрлэгээ үйлчилгээг шүргэн шуурхай хийх зорилгоор тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машинаар авто замын зорчих хэсгийн нуухан дахь хог хаягдал, цасыг соруулан тогтмол цэвэрлэж, гүүр, нүхэн гарц, авто замын зорчих хэсэгт давс, бодис цацан халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler