|
Видео

Шинэ мэдээ

Ханшийн өсөлтийн ДӨРВӨН шалтгаан

Ханшийн өсөлтийн ДӨРВӨН шалтгаан

 

Өнөөдөр Төв банкны албан ханшаар 1 ам.доллар 2.627.04 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш яагаад өсөөд байна вэ гэдэг асуулт хэн бүхэнд байгаа. Тэгвэл зах зээл дээр ам.доллар ховордож, ханш өсөөд буй нь дөрвөн шалтгаантай гэж Төв банк тайлбарлаж байна. Төв банкны байр суурийг хүргэе.

Шалтгаан-1

Валютын орох урсгалаас гарах урсгал давамгайлж байна. Экспортын орлого, гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт, жуулчдын Монголд ирээд зарцуулж буй мѳнгѳ нь импортын зардал, гаднаас авсан зээл бондын тѳлбѳр, гадаадад сурсан болон эмчлүүлсэн зардал гэх мэт манайхаас гарч буй валютаас бага байна. Ийнхүү  валют цэвэр дүнгээр гадагш урсахыг эдийн засагчид төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэж хэлдэг. 2018 оны эхний 9 сарын байдлаар төлбөрийн тэнцэл -475.3 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 дахин нэмэгдсэн нь өнөөгийн ханшийн өөрчлөлтөд голлон нөлөөлж байна.

Шалтгаан-2

Зах зээл дээр долларын ханшид "хүлээлт” нь томоохон нөлөөтэй. Хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог. Хэрэв цаашид ханш өснө гэсэн хүлээлт бий болвол бүгд уралдаад доллар худалдан авах магадлалтай ба энэ нь богино хугацааны өсөлтийг үүсгэх эрсдэлтэй.


Шалтгаан-3

Манай улсын эдийн засаг улирлын мөчлөгтэй бөгөөд зуны улиралд идэвхжих үеээр ханшид хэлбэлзэл үүсдэг. Энэ үзэгдэл ажиглагдсан ба импортын өсөлт экспортын өсөлтөөс 2 дахин давж жилийн дүнгээр 39 орчим хувь өссөн. Улмаар цэвэр дүнгээр гадаад худалдааны тэнцэл өмнөх оноос 36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шалтгаан-4

Мөн дотоод эдийн засгийн нөлөөллөөс гадна, гадаад улс орнуудын дэлхийн эдийн засаг үзүүлж байгаа нөлөөлөл нь Монгол Улсад мэдрэгдэж байгаа. Монгол Улс нь чөлөөт хөрөнгийн урсгалтай, хөвөгч ханшийн дэглэмтэй орны хувьд гадаад шокууд шууд мэдрэгдэхгүй ч дам нөлөөлөл орж ирж байдаг. Үүний нэг жишээ бол "Дэлхийн худалдааны дайн”, тарифын асуудлууд нь томоохон эдийн засгуудын гадаад худалдааны бодлогод шууд нөлөөлж, улмаар ханшинд нөлөөлж байна. Тухайлбал, БНХАУ нүүрсний хэрэгэлээ болон импортоо бууруулахаар зарласан нь манай улсад муу мэдээ болоод байна. Мөн өдгөө Холбооны нөөцийн төв банк бодлогын хүүгээ чангаруулж эхэлснээр ам.долларын индекс 1 жилийн хугацаанд 2.94 хувиар өсөөд байна. Туркийн лира, Аргентиний песогийн ханш дотоод эдийн засгийн хүндрэлээс улбаатай дэлхийн хамгийн муу валют болж сулраад байгаа ч нөгөө талаас гадаад нөлөөлөл, ам.долларын ханшийг өсгөж байна.

www.zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler