| |
Төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр уналаа
Монголбанк ам.долларын хатиийг түүхэндээ анх удаа 2000 төгрөгөөс дээш дүнтэй зарласан энэ нь байв. Өчигдөр ам.долларын нэгтийн дэвсгэрт 2004.8 төгрөгт хүрчээ.
Өнгөрсөн онд Монгол Улсын мөн-гөн тэмдэгтийн ханш 12.4 хувиар суларч, нэг ам.доллар 1995.8 төгрөгтэй тэнцсэн. Албан бусаар ам.дол-ларын ханш 2000 төгрөг хүртэл чангарав. Г адаад шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувьд хүрэхтэй үгүйтэй дүйж, Төв банкны албан нөөц багассан зэрэг нь үүнд голлон нөлөөлсөн болох нь шинжээчид гол дүгнэлт. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог валю-тын ханш гадаадаас дотогш урсах урсгал татарснаас өссөн.
Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.доллар орж ирэхэд ам.долларын ханш даруй 10 орчим төгрөгөөр суларч байснаас үүнийг харж болох юм. Тэгвэл өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтвортой нэг түвшинд хэлбэлзэж байсан ам.долларын ханш төгрөгийн эсрэг шинэ оны эхний өдрүүдэд хурдтай өслөө. Үүнийг шинжээчдийн зүгээс "Дэлхийн нөгөө талд найтаасан нь одоо манай эдийн засагт ханиад болж нөлөөллөө” гэв. Өнгөрсөн сард АНУ-ын Холбооны нөөцийн сан есөн жил оролдоогүй бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ам.долларын эсрэг бусад улсын мөнгөн тэмдэгтийн ханш сулрахад хүргэв. Анхандаа ам.доллар гол өрсөлдөгч евро, иень, юаний эсрэг чангарснаар илрэв. Улмаар дэлхийн худалдааны гол валютын ханшийн өсөлт сар орчмын дараа манайд үйлчилж байх шиг. Энэ нь худалдаанд суурилсан эдийн засагтай манай улсын хувьд хатгаа тусгах сөрөг үр дагавар авчрах магадлалтай аж. Хэрэв валютын орох урсгал сэргэхгүй бол макро эдийн засаг том дарамт болж мэдэх юм. Монголбанк ам.долларын ханшийг түүхэндээ анх удаа 2000 төгрөгөөс дээш дүнтэй зарласан энэ нь байв. Өчигдөр ам.долларын нэгтийн дэвсгэрт 2004.8 төгрөгт хүрчээ. Харин арилжааны банкуудад 2010 төгрөгөөр худалдаж эхэлсэн байна. Урьд жилүүдийн түүхээс харахад, бүтээн байгуулалтын улирал, хичээлийн бэлтгэлийн үеэр валютын ханш нь чангардаг. Харин аравдугаар сард дундрах буюу хүйтний улирал эхлэхэд Монголын эдийн засаг унтдаг. Улмаар эрэлт нь багассан ам.долларын ханш сулардаг жамтай.
Тэгвэл ам.доллар дэлхийн ихэнх валютын эсрэг чангарна гэх таамаглалыг олон улсын шинжээчид дэвшүүлж буй. Шинжээчдийн тооцоогоор ам.долларын эсрэг еврогийн ханш гурав, иень тав хувиар тус тус суларах магадлалтай аж. Харин төгрөгийн эсрэг үргэлжлүүлэн чангарах магадлалыг Сангийн яамнаас гаргасан байдаг. Энэ оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 байхаар тусгасан юм. Монголбанк валютын ханшийн уян хатан бодлого баримталдаг. Тиймээс ханшийн өсөлт, бууралт нь эрэлт, нийлүүлэлт тодорхойлдог гэдэг. Валютын ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэн интервенц буюу гадаад валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг. Сөрөг тал нь гадаад валютын албан нөөц хумигдахад нөлөөлдөг. Хамгийн сүүлд Төв банкинд 1.4 тэрбум амдолларын албан нөөц бий гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь Монгол Улсын импортыг таван сар залгуулах хэмжээний ам.доллар бөгөөд гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 300 саяар буурсан дүн. Үүнээс харахад төгрөгийн ханш ийнхүү сулрахад удаа дараагийн дуудлага худалдаа тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Төв банк шинэ оны эхний өдрүүдэд 58.53 сая ам.долларын интервенц хийжээ. Энэ нь валютын захад тусаа өгсөнгүй. эсрэгээрээ ам.долларын ханш огцом өслөө.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/