| |
Видео
Шинэ мэдээ
Жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй охидуудын биеийг хүчээр үнэлүүлж байжээ
Энэ сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Бүлэг этгээдүүд өөрсдийн эрхшээлдээ нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан аж. Тэдний эрхшээлд гурван насанд хүрээгүй хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ.
Бусдын биеийг хууль бусаар, хүчээр үнэлүүлдэг байсан гэх бүлэг этгээдүүдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
О.Гэрэл
Оллоо.mn