|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийг огцруулсан УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөнө

УИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргасантай холбоотойгоор МАН-ын Удирдах Зөвлөл хуралджээ.

Хурлаар Засгийн Газрыг огцруулах шаардлаггүй гэж үзсэн байна.
Мөн уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй УИХ-ын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. 
 
 
 
МАН-ын дүрмийн 
 
6.5. -д "Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
 
6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;
6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн." гэсэн байдаг юм. 
Өөрөөр хэлбэл уг дүрэм хэрэгжвэл Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар санал өгсөн УИХ-ын гишүүд Монгол Ардын Намаас гарсанд тооцогдох ажээ.
 
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler