| |
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ
Төрийн ордонд хэдхэн хоромын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дууслаа.
Байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналтай холбоотойгоор үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар санал хураахад хуралд оролцсон нийт 16 гишүүдийн олонх нь буюу 62,5 хувь нь огцруулахыг дэмжлээ.
УИХ-ын гишүүнд Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулсны дараа шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Шадар сайд орлож байсан. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа Шадар сайдыг Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нь зөв гэсэн санал гаргасан юм. Харин байнгын хорооны гишүүдийн олонх нь Д.Эрдэнэбат гишүүний саналыг хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрийг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ.
Б.Анир