|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа

Д.Трамп Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа.

Тус муж улсад гал түймрийн улмаас наад зах нь 74 хүн амиа алдаад байгаагийн зэрэгцээ 1200 гаруй хүн сураггүй байгаа юм.

Д.Трамп Парадайз хотод очих үеэрээ, одоогийн нөхцөл байдлыг харахад үнэхээр гунигтай байна гэж мэдэгдээд, ойн аж ахуйн менежмент ядмаг байгаагийн улмаас ийм байдалд хүрсэн гэдгийг дахин дурджээ.

Мөн тэрбээр, "Бид одоогийн байгаа менежментийг шинэчлэх шаардлагагүй бөгөөд байгаль орчны асуудал хариуцсан хүмүүстэй ажиллах болно. Одоогийн нөхцөл байдлыг хүн бүр харж байгаа байх. Цаашид ийм байдалд хүрэхгүй гэж найдаж байна” хэмээн хэлжээ.

Харин цаг уурын шинжээчдийн үзэж байгаагаар, уг гал түймрийн гол шалтгаан нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн шилжилт хөдөлгөөн ажээ.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler