|
Видео

Шинэ мэдээ

Шанхай хотын ойролцоо ашиглагдахаа больсон ил уурхайд зочид буудал барьжээ

 

Шанхай хотын ойролцоо ашиглагдахаа больсон ил уурхайд зочид буудал барьжээ

 

Шанхай хотын захад ашиглагдахаа больсон уурхайд шинэ люкс зочид буудал барих ажил 12 жил үргэлжилж, саяхан дуусч ашиглалтад оржээ. Газар дорхи энэ зочид буудлын доод давхарууд  бүр усанд байдаг нь уг төслийн өвөрмөц онцлог гэнэ.

Эндхийн Shine порталд бичсэнээр, спорт-цэнгээний газар байлгахаар бодож төлөвлөсөн "InterContinental Shanghai Wonderland” зочид буудал нь хадан цохионы нэг хэсэг мэт харагддаг бөгөөд газрын дор 88 метрийн гүн  рүү  оржээ. 336 өрөөтэй 16 давхар байшингийн  доод хоёр давхар нь яг усанд байдаг байна.  Зочид буудлын чухамхүү энэ хэсэгт люкс  өрөөнүүд байх бөгөөд цонхнууд нь тэнгис, далайн амьтад бүхий асар том аквариум руу хардаг ажээ. Энд буусан хүмүүс  орондоо хэвтэж байхдаа аквариумын амьтдыг харж болдог байна. Мөн энд усан дорхи давхаруудад ресторан байдаг аж.

Байц хаднаас  ургасан мэт  харагддаг  буудлын байшингийн эсрэг талд хүрхэрээ  байгуулжээ. Буудлын нийт талбай нь 61 мянган хавтгай дөрвөлжин метр. Зочид буудал хотын төвөөс машинаар нэг цаг явж хүрэх  зайд байдаг байна.

Энд цагийг өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс наад зах нь 3394 юань (490 ам. доллар) төлөх хэрэгтэй болно.  Зочид буудалд нэг хонох  өртөг чухамхүү энэ  мөнгөнөөс эхэлдэг  байна.  Хэдхэн өдрийн өмнө нээгдсэн зочид буудалд одоо зөвхөн тусгай урилгатай хүмүүс бууж болох гэнэ.  Харин арваннэгдүгээр сарын 20-ноос өрөөний  захиалга  хүссэн бүх хүнд нээлттэй болох ажээ.

Архитекторч Мартин Йохман зочид буудлын дизайныг  гаргасан  бөгөөд тэр Дубаи дахь  дарвуул  хэлбэртэй "Burj Al Arab Jumeirah” гэдэг алдартай зочид буудлын зураг төслийг  зохиосон  юм. "Энэ нь маш өвөрмөц санаа болсон юм. Орхигдон мартагдаж, дахин хэрхэн ашиглаж болохыг хэн ч мэддэггүй байсан тэр газарт ямар нэг зүйл хийх хэрэгтэй болсон юм. Энэ төсөл ямар ч байсан хэрэгжинэ гэдэгт итгэх итгэлээ би хэзээ ч орхиогүй юм” гэж архитекторч хэлснийг порталд иш татжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэс ашиглаж,  тэнд явуулж байсан ажил нь экологийн шинэ шаардлагад  нийцэхгүй болсноор 2000 онд хаагдсан ил уурхайд зочид буудлыг барьсан байна.


С.Инда


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler