|
Видео

Шинэ мэдээ

Нярай хүүхдээ хөнөөсөн хэрэг гарчээ

Нярай хүүхдээ хөнөөсөн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагаас нярай хүүхдийг даавуунд ороон хаясан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Тодруулбал, энэ сарын 10-ны 17 цагийн орчим Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт даавуугаар ороосон нярайн цогцос олдсон гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн дагуу харъяа дүүргийн цагдаа нар хэргийн газар очиход дөнгөж төрсөн нярайн цогцос олдсон бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахмад М.Мөнхшүр мэдээлэв.
Мөн иргэдийг дээрх хэргийн талаар мэдээлэлтэй байгаа бол  цагдаагийн байгууллагын 102 утсанд хандахыг мэдэгдэв.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.