| |
Видео
Шинэ мэдээ
МАН-ын бүлэг, УЗ Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувь дэмжлээ
Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал боллоо. Хуралдаануудаар Зам, тээврийн хөгжлийн сайдад хэнийг томилох эсэхийг хэлэлцсэн байна. Хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилох саналыг дэмжсэн байна.
Одоо УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэр бүхий тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьж, байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж албажуулах юм.
МАН-ын УЗ болон УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Я.Содбаатарыг хувьд улс төрийн туршалагатай, нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчилгүй, итгэл даах нэгэн гэж үзсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох тогтоолын төслийг одоо УИХ-ын даргад өргөн барина. Үүний дараа байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.