|
Видео

Шинэ мэдээ

СЕХ-ны гишүүдийг томилох асуудал хойшлов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцлээ.

СЕХ-ны гишүүдийн тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын дээд шүүхээс санал болгож нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцэж зургаан жилийн хугацаатай томилдог. Одоогоор тус хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тус хорооны даргаар Ч.Содномцэрэнг улируулан томилох санал гаргасан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд тус хорооны гишүүнээр Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг томилуулахаар нэр дэвшүүлэв. Нэр дэвшигч Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа юм. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй, бүлэг дээрээ ярилцаж санал солилцох үүднээс завсарлага авах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Энэ тухайд байнгын хорооны дарга А.Бакей "Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өмнөх долоо хоногт нь УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохирдог. Тиймээс мэдээлэл алга гэж хэлж болохгүй. Бид адилхан мэдээлэлтэй байгаа. Намрын чуулган завсарлах хугацаа дөхсөн энэ үед төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс энэ асуудлыг хэлэлцэж шийдэх нь чухал байна” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар ч түүнтэй адил саналтай байгаагаа хэлсэн юм. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авсан тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Б.Туул montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler