|
Видео

Шинэ мэдээ

Хонг Конг-д болж буй хар салхи аюултай хэмжээнд хүрч түгшүүрийн дохио зарлав

Хонг Конг-д болж буй хар салхи аюултай хэмжээнд хүрч түгшүүрийн дохио зарлавХонг Конг-д маш хүчтэй хар салхи болж, өнөөдөр хэдхэн цагийн дотор гурванудаа түгшүүрийн дохио зарлав. Өнөө өглөө салхины хүч 9 цаг 40 минутад хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна. Хар салхины хурд цагт 118 км-ээс дээш байгаа бөгөөдүүнтэй зэрэгцэн маш хүчтэй аадар бороо орж байгаа тул ард иргэдийг гадагш гарахгүй байж, цонх хаалганаас хол аюулгүй газар байхыг Хонг Конг-ийн Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулав. Түүнчлэн нутгийн зарим хэсгээр салхины хурд 175 км/цагт хүрч энэ байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг анхаарууллаа. Одоогоор Хонг Конг-ийн бүх газруудад автобус, машин, галт тэрэг, усан онгоц зэрэг бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байгаа бөгөөд зөвхөн зөвшөөрөгдсөн газруудад метро явж байна. Мөн өнөөдөр 889 нислэг цуцлагдсан байна. Өглөөний 10 цагийн байдлаар иргэдийг хамгаалах зориулалт бүхий 48 ширхэг түр орогнох байр байгуулсан ба үүнд нийт 606 хүн байрлаад байна. Мөн хүчтэй салхины улмаас 2 иргэн бэртэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler