|
Видео

Шинэ мэдээ

Японд болсон шуурганд Монгол иргэн өртөөгүй гэв

Японд болсон шуурганд Монгол иргэн өртөөгүй гэв

Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар 10 хүн нас барж, 229 хүн бэртээд байна.

"Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаажээ.

Япон улсад манай улсын нийт 7,000 гаруй иргэн, үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг бөгөөд монгол иргэн шуурганд өртсөн гэх мэдээлэл байхгүйг Осака дахь Ерөнхий консулын газраас мэдэгдлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler