| |
Видео
Шинэ мэдээ
Японд буусан үерийн улмаас 122 хүн амиа алдаад байна
Японы баруун өмнөд мужуудад буусан үерийн улмаас хөрсний гулгалт үүсч, 122 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй алга болоод буй тухай CNN мэдээллээ.
Нийт 12 мужид өнгөрсөн долоо хоногоос хүчтэй аадар бороо орж эхэлсэн бөгөөд хоёр сая гаруй хүн орон гэр, машин зэрэг эд хөрөнгөө алдаад байгаа аж. Гамшгийн аюул Окаяама мужид 10 мянга гаруй иргэд байшингийнхаа дээвэр дээр гарч, аврагчдыг хүлээж байгаа аж.
Аадар бороо зогссон ч хөрсний гулгалт үргэлжилсээр байгаа бөгөөд Фүкишима нутгаар намагжилт хүчтэй үүсэж, маш олон тооны машин шаварт шигдсэн байна. Одоогоор улс даяарх хохирлыг тодорхойлох боломжгүй ч 2016 оны аймшигт газар хөдлөлтөөс хойших хамгийн аюулт үзэгдэл болоод байгаа аж. Ерөнхий сайд Шинзо Абе "Бид орон нутгийн засаг захиргаатай нягт хамтран ажиллах замаар гамшгийн хохирогчдыг хэрэгцээт зүйлээр хангах, аврах, шилжүүлэх ажиллагааг хурдасгахаар ажиллаж байна” гэв. Түүнчлэн гамшгийн улмаас Шинзо Абе Европ, Ойрх Дорнодод хийхээр төлөвлөсөн айлчлалуудаа цуцалсан байна.