|
Видео

Шинэ мэдээ

“Эко констракшн” зөвшөөрөлгүй барилгаа үргэлжлүүлсээр байх уу?

 

“Эко констракшн” зөвшөөрөлгүй барилгаа үргэлжлүүлсээр байх уу?

Өнгөрөгч хоёрдугаар сарын нэгний өдөр иргэн С.НямдавааГУББГ-т үерийн даланг өөрийн хөрөнгөөр ногоон байгууламж болгон тохижуулж, хамтарч ажиллах хүсэлтийгГеодези, Усны барилга байгууламжийнгазартгаргасан байдаг. Гэвч зураг төсөл нь даланг дотогш нь нарийсгаж барилга барихаар байсан учирГеодези, Усны барилга байгууламжийнгазраасзөвшөөрөөгүй байна.

 

Гэтэл өнгөрсөн сардямарчзөвшөөрөлгүйгээр барилгын ажлыгэхлүүлсэнбайхад нь шаардах бичиг гурван удаа хүргүүлсэн ч барилгын ажил явагдсан хэвээр байна.

Одоогоор "Экоконстракшн” 60 метрийн өргөнтэй далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулсан байна. Ингэснээр ширүүн аадар бороо ороход ойр орчмын айлууд болон барилга байгууламжид нөхөжбаршгүйгарз тохионо хэмээн мэргэжилтэнярьжбайна.

-Геодези, Усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваа"Энэ далан 60 метр өргөнтэй гэтэл иргэн С.Нямдавааүерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулсан байна. Цаана нь 20-хонметрийн өргөнтэй үерийн далан үлдэж байна. Тэгэхээр давтамж нь ойртсоор байгаа 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй болгож байна.Ихээхэн хүчтэй үер болоход хохирлын хэмжээг үнэлэхийн аргагүй байдалд хүргэнэ. Шуудхан хэлэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо,Баянмонголхороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирно гэсэн үггэлээ.

 

Ногоон байгууламж барих нэрийн дор үер усны аюул эрсдэлээс хамгаалах чухал онцгой байгууламжийг эвдэж сүйтгэж, ус өнгөрүүлэх чадварыг нь алдагдуулж байгаа энэ мэт тоомжиргүй үйлдэлд хэн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хэн нэгэниргэн, аж ахуй нэгж байгууллага энэ мэтчилэн хотын А зэрэглэлийн бүсэд дураар авирлаж, бусдын эд хөрөнгө, цаашлаад амь насанд заналхийлж өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэж улайрч байгааг хотын удирдлагууд харж л байгаа байлтай.

Гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг. Хэн хуулийг хэрэгжүүлж хэн мөрдөх вэ?

 

Нийтэлсэн:М.Март

 

“Эко констракшн” зөвшөөрөлгүй барилгаа үргэлжлүүлсээр байх уу?


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler