|
Видео

Шинэ мэдээ

Филиппиний боомтод дэлбэрэлт болжээ

Филиппиний боомтод дэлбэрэлт болжээ

Даваа гарагт Филиппин улсын Бикол бүс нутгийн Масбате боомтод дэлбэрэлт болсны улмаас тус улсын арми, эргийн хамгаалалтын хүчний хөнгөн хөлөг онгоцууд эвдэрч сүйджээ. Одоогийн байдлаар хүмүүс гэмтэж шархадсан гэх мэдээлэл алга байна.
"Дэлбэрэлт нь орон нутгийн цагаар 12:30 цагийн үед эргийн хамгаалалтын албаны хурдан завиудын зогсоолд гарсан” гэж тус албаны хэвлэлийн албаны төлөөлөгч, ахмад Арманд Балило мэдэгдлээ.
Хэргийн газрын ойролцоо байсан хүмүүсийн ярьснаар бол, дэлбэрэлт болохын өмнөхөн жижиг хөдөлгүүрт нэгэн завь ослын газарт харагдсан аж. Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагааны явцад уг халдлагыг үйлдэхдээ гар хийцийн тэсрэх бөмбөг ашигласныг тогтоосон боловч дэлбэрэлтийг чухам ямар бүлэг үйлдсэн нь тодорхойгүй байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler