|
Видео

Шинэ мэдээ

Сомалийн нийслэлд тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Сомалийн нийслэлд тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Сомалийн нийслэл Могадишу хотын хөл хөдөлгөөн ихтэй зоогийн газрын дэргэд ням гарагийн шөнө тэсрэх бөмбөг ачсан машин дэлбэлсний улмаас 4 хүн амиа алдаж, 7 хүн шархдаад байгаа тухай "Анадолу” агентлаг мэдээлэв.
"Уг халдлага нь манай энгийн номхон ард иргэд рүү чиглэсэн ба энэхүү аймшигт хэргийг дайснууд үйлдсэн хэмээн таамаглаж байна” гэж Могадишу хотын хэвлэлийн албаны төлөөлөгч Салах Дхере мэдэгджээ. Амь үрэгдсэн хүмүүс бүгд энгийн иргэд байсан ба аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Одоогийн байдлаар аль нэг террорист бүлэг уг халдлагыг үйлдсэн тухайгаа зарлаагүй байгаа юм байна. Мөн дээрх халдлага болохоос хэдхэн цагийн өмнө тус улсын Шабелле бүс нутгийн Афгое хотод тэсрэх бөмбөг ачсан өөр нэгэн машин дэлбэлсэн хэрэг гарч, 4 хүний аминд хүрсэн ба тэдний 3 нь цэргийн албан хаагч байжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler