|
Видео

Шинэ мэдээ

"Халтуурчид"-ын дээрэм эхэлжээ

 

Хувиараа такси эрхлэгчид буюу "халтуурчид" хэмээх нийгмийн бүлэг сүүлийн үед олшрох болсон. Энэхүү бүлэгт багтах иргэд хувийнхаа машинаар такси үйлчилгээнд явж, амьдралаа залгуулдаг. Нэр муутай ч нийслэлийн үйлчилгээний дутагдлыг нөхөж байгаа "халтуурчид"-ын бүлэгт элсэхийг хүсэгчид ч улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.

Гэвч олон хүмүүс сайнтай, муутай байдгийн адил хэсэг бүлэг "халтуурчид" эмэгтэйчүүдийг дээрэмдэх, иргэдийг зодох зэрэг хүний санаанд оромгүй үйлдэл гаргах болсон байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн залуу өөрийн цахим хуудсанд сэрэмжлүүлэг бичжээ.

Тэрбээр "Шөнө орой таксинд суухдаа дугаарыг нь заавал харж, эсвэл хэн нэгэнд хэлж сууж байгаарай. Өчигдөр шөнө их айхтар зүйлтэй учирлаа. Модны 2-ын "Grand Hill” зочид буудлын урд замаас урдаа нэг хүнтэй хувийн таксинд суулаа. Би ч гэсэн оюутан байхдаа таксинд явж байхдаа нэг найзаа хань татаж явдаг л байсан юм. Юм бодолгүй утсаар ярингаа хаашаа явахаа хэлээд ороод суучихлаа.

Тэгээд утсаар яриад явж байтал гэнэт машин нь зогсоод хоёр талын арын хаалгаар 20 орчим насны 2 залуу орж ирээд хутга тулгаад дуугуй явахгүй бол ална шүү гэж байна. Тэгээд Дэнжийн 1000-ын уулын ам руу хар эрчээрээ явлаа. Явах зуур нэг этгээд нь миний халаасыг ухаад надад байсан бүх юмыг минь гаргаад ирлээ. Утасныхаа локийг тайл гээд тайлуулчихлаа. Жолооны үнэмлэхийг минь буцааж өгч байна. Тэнэг болтол нь зодоод үлдээнэ гэж ярьцгааж байна. Камергүй газраар яваарай гэж жолоо барьж байгаа нэгнээ шамдуулж байна. Өдөр болгон шахуу хүн аваачиж дээрэмддэг мэргэшсэн дээрэмчид байна. Би маргааш тоглолттой, тайзны хүн, толгой түрүү нүүрэнд минь битгий цохиорой, авч болох юмнуудыг минь аваад яв гээд үнэн учраа хэллээ. Нийт 1.5 сая орчим төгрөгийн савхи, утас, бэлэн мөнгө гээд өөрт байсан бүх юмаа л өглөө. Уулан дээр очсоны дараа машины дугаараа харуулахгүй гээд шуудайгаар дугааруудаа далдалчихлаа. Үнэхээр багийн тоглолт сайтай хамт олон байна билээ.

Намайг цохиж нүдсэнгүй. Нэг тамхи асааж үлдээгээд давхиад алга болсон. Араас нь зам уруудаад алхаж байхдаа миний оронд эмэгтэй хүн байсан бол яанаа л гэж бодлоо. Өөр хүн тэдний хохирогч битгий болоосой. Хувийн таксинуудыг хориглож, такси компаниуд нь л ажлаа сайн хиймээр юм байна. Энэ үйл явдал 10-20 минут орчим л үргэлжилсэн байна” гэжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг хичээл, сургууль эхлэх үеэр нэмэгддэг тухай албаны хүмүүс ярьдаг. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, хувиараа такси эрхлэгчид буюу "халтуурчид"-ын машин суухдаа урьдчилан дугаар, зорчигдын тоог шалгах зэргээр өөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй юм.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ЗАЛИЛСАН НЕОН ГЭРЭЛ

Халтуурчдын хамгийн түгээмэл ашиглах болсон залилан бол неон гэрэл. Учир нь уг гэрлийн тусламжтайгаар жолооч нар зорчигчдоос илүү мөнгө авах боломжтой байдаг гэнэ. Неон гэрэлд аливаа юм сайн анзаарахгүй бол өнгө нь хувирч харагдах нь элбэг. Тиймээс ийм гэрэлтэй машинаар үйлчлүүлэгчид дунд хэдэн төгрөг өгч байгаагаа анзаарч сайн хардаггүй хүн цөөнгүй байдаг аж. Үүнийг таксины жолооч нар овжин ашигладаг гэнэ. Үүнээс гадна үйлчлүүлэгч жолоочид бүхэл мөнгө өгдөг байна. Жолооч мөнгийг нь солиод "Та мянган төгрөг өгсөн байна шүү дээ” гэдэг аж. Үйлчлүүлэгч тухайн үедээ өнгө нь сайн тодорч харагдахгүй байсан ч сандарч, мянган төгрөг буцааж аваад өөр бүхэл мөнгө өгчихдөг байна. Мөн гэрээсээ мөнгө авч гарч ирэх гээд барьцаанд нь эд зүйлсээ үлдээгээд явдаг. Таксины жолооч түүнийг нь аваад явчихсан тохиолдол ч мөн их гардаг юм.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12440



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler