|
Видео

Шинэ мэдээ

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хагас шигшээд шалгарчээ

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хагас шигшээд шалгарчээ

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан байна. ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, Гавьяат тамирчин тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдах аж. Тэд Риогийн олимпын хагас шигшээд өрсөлдөхөд М.Уранцэцэг санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, ялагдаж байсан юм.

 

"Жакарта-Палембан-2018”-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Ю Соныг вазари үнэлгээгээр ялав. Тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, Японы бөх Кондо Амитай өрсөлдөх ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler