|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр Азийн наадмын кураш бөхийн тэмцээн эхэлж байна

 

Өнөөдөр Азийн наадмын кураш бөхийн тэмцээн эхэлж байна

Азийн XYIII спортын наадмын 11 дэх өдөр Монголын баг тамирчдаас эмэгтэй сагсанбөмбөгийн баг 5-8 байрын төлөөх тоглолтод Тайландын багтай тоглож 51:80-аар хожигдлоо.
Харин Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Непалын багтай тоглож байна. Манай боксчдоос өнөөдөр орон нутгийн цагаар 18 цагт эрэгтэй 52 кг-д Г.Ган-Эрдэнэ Тайландын Тонгдии Юттафонгтай, 60 кг-д Э.Цэндбаатар 18:45-д Туркменистаны Иманкулиев Хурсандтай тус тус тулалдана.
Өнөөдөр софт теннисний тэмцээн эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Б.Чинмөрөн, Пакистаны тамирчин Хан Варишатай тоглож 4 VS 0 оноогоор хожсон байна.
Мөн өнөөдөр кураш бөх эхэлж байгаа бөгөөд тус барилдааны эрэгтэй 66, +90 кг, эмэгтэй 52 кг-д манай нийт 6 бөх барилдах юм.   

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler