|
Видео

Шинэ мэдээ

Шинэ начин Ш.Дарханбатад дөрвөн өрөө байр, "Ланд-200" бэлэглэв

Шинэ начин Ш.Дарханбатад дөрвөн өрөө байр, "Ланд-200" бэлэглэв

Улсын баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадам боллоо. Наадамд улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Э.Нямаа нар шалгарлаа.
Цолны мялаалгын үеэр шинэхэн начин Ш.Дарханбатад Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс "Ланд-200” маркийн автомашин, орон нутгийн өмчит "Таван Толгой” ХК-аас Улаанбаатар хотод дөрвөн өрөө байраар шагнаж урамшуулжээ.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler