|
Видео

Шинэ мэдээ

Ц.Цогцолмаа: Цалин нэмэх талаар багш нарын тавьсан шаардлагыг биелүүлсэн

Ц.Цогцолмаа: Цалин нэмэх талаар багш нарын тавьсан шаардлагыг биелүүлсэн

Энэ хичээлийн шинэ жилд "Сурагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” зорилт тавьж буйг БСШУС-ын сайд Д.Цогцолмаа өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Тэрээр, 2018-2019 оны хичээлийн жил нь хүүхдийн амьдарч сурах орчин бүх зэргээр бүрдүүлсэн хүүхдийг төлөвшүүлж хүмүүжүүлж иргэншүүлэх суурь үндэс-хөгжлийн төв байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь жил болж буйг онцлоод, хичээлийн жилийн бэлтгэл ажлуудын талаар танилцуулахдаа, "Бид хичээлийн шинэ жилийн өмнө яам, дүүргийн удирдлага, ажилтнуудыг дүүргүүд дээр сольж ажиллуулж сургууль, цэцэрлэгийн байр саваас эхлээд аюулгүй, эрүүл ахуйн орчин бүрдэж бэлэн эсэх дээр хяналт тавьж шалгалт хийж ажиллуулж тодорхой хугацааны үүрэг даалгавар өгч эргээд хянаж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан Улсын зөвлөгөөнийг 2 удаа хийж боловсролын асуудлаа ярилцлаа. Засгийн газраас багш нарын цалинг 8, бага ангийн багш, хөгжлийн брэхшээлтэй сургуулийн багш нар гээд хүнд нөхцөлд ажиллаж буй багш нарын цалинг 8-15 хувиар нэмж, цаашид 2019-2020 онд шат дараалан бүрэн нэмэх шийдвэрийг гаргаад байна. Цалин нэмэх талаар тавьж буй багш нарын эхний шаардлагыг биелүүлсэн. Энэ жил нийт 1435 цэцэрлэг, 814 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн цэцэрлэг 8-аар, сургуулийн тоо 16-гаар нэмэгдэж байна. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо өссөөр байна. Жишээ нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад ЕБС-д суралцах хүүхдийн тоо 2.4 мянгаар, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 8.2 мянгаар тус тус нэмэгдэж байна” гэв. Энэ хичээлийн жилийн онцлогийг тэрээр, "Багшийн хөгжлийг дэмжих тухай болон Ерөнхий боловсролын салбарт хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхлэж байгаагаас сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан 8 түвшнээр үнэлэх системд шилжиж байна. Энэ жилээс ЕБС-иудад Эрүүл мэнийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхлэх юм" гэж тодотгож байв. 
Цаг үеийн асуудлаар тавьсан "МУИС-аас эхлээд төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж буй дээр хяналт тавьж байна уу? " гэсэн асуултанд салбарын сайд, "МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанар зэргийн анхаарах талаар зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгаагаа сая надад мэдэгдлээ” гэв.
Тодруулга: Энэ бямба гаригт нээлтээ хийх хичээлийн шинэ жилд 76.4 мянган хүүхэд сургуульд анхлан орохоос нийслэлд 35.4 мянга, хөдөө орон нутагт 41 мянга хүүхэд элсэн орно. Харин 10-р ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаас 9-р анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллахаас 27.3 мянга нь төрийн өмчийн сургуулиудад, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшилна. Мэргэжлийн багшийн хангалт улсын хэмжээнд 95.7 хувьтай байгааг БСШУСЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler