|
Видео

Шинэ мэдээ

НАТО, ОХУ бие биенээ харилцан шүүмжлэв

НАТО, ОХУ бие биенээ харилцан шүүмжлэв

Цэргийн хүчээ Оросын хил рүү ойртууллаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-г буруушаасны дараа тус эвсэл хариу мэдэгдэл хийжээ.
Энэ үйл ажиллагаа нь "хамгаалалтын, тэнцвэрт байдлыг хангах” зорилготой бөгөөд олон улсын хууль дүрмээс гажаагүй гэж НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Мөн тэрбээр, "болзошгүй цэргийн түрэмгийллийг таслан зогсоох зорилгоор НАТО зүүн нутаг руу 4000 цэрэг илгээсэн. Үүнийг ОХУ-ын илгээсэн цэргүүдтэй харьцуулшгүй. Эсрэгээрээ ОХУ нь Украин, Гүрж, Молдавт өөрийн ашиг сонирхлын төлөө цэрэг байршуулсан” гэж мэдэгдсэн байна.
В.Путин Финландын Ерөнхийлөгчийн хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, НАТО ОХУ-тай цэргийн нислэгийн дүрэм журмын талаар хэлэлцэхээс татгалзсан гэж мэдэгдсэн боловч НАТО түүний мэдэгдлийг үгүйсгэж, бүс нутаг дахь агаарын аюулгүй байдлын талаар НАТО-ОХУ-ын зөвлөлийн уулзалтын үеэр хэлэлцсэн гэж мэдэгджээ.
2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор тус улс болон НАТО-гийн харилцаа хурцадмал болж эхэлсэн билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler